АНУ цар тахлын тухай мэдээллээ нээлттэй зарлах ёстой
2023-01-14 21:08:13
Share
Share this with Close
youtube WeChat

Коронавирусийн “омикрон” хувилбарын “XBB.1.5” дэд хувилбар АНУ-д маш хурдтай тархан, өнөөгийн байдлаар нийт иргэдийнх нь 43 гаруй хувь нь халдвар аваад байна. Дэлхийн цар тахлын тухай мэдээллийг хуваалцах сан (GISAID)-гийн бүртгэлийн дагуу, сүүлийн гурван жилд коронавирусийн бараг бүх хувилбарууд АНУ-д тархсан. Яагаад АНУ-д бүх хувилбарууд тархаж байгаа бол? "XBB.1.5” дэд хувилбар ямар шалтгаанаас АНУ-д газар авч байгаа зэрэг цар тахалтай холбоотой мэдээллээ АНУ-ын зүгээс нээлттэй, ил тод байдлаар цаг даруйд нь ДЭМБ зэрэг олон улсын байгууллагатай хуваалцах ёстой. Дэлхий нийтээрээ АНУ яахыг харж байна. 

Цар тахлын эсрэг тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардагдана. Аль нэгэн улс оронд коронавирусийн шинэ хувилбар илэрсэн тохиолдолд цаг алдалгүй ДЭМБ  болон олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх үүрэг хариуцлагатай. Ингэж байж л цар тахлын эсрэг тэмцэлд тус болно. Өнгөрсөн оны 10-р сарын сүүлчээр Нью-Йорк, Коннектикут зэрэг муж улсуудаас хамаг анх XBB.1.5-ын дээжийг олж илрүүлж байсан юм. Тэгэхэд өнөө гэхэд дор хаяж 74 улс орон, бүс нутагт XBB.1.5 хувилбарыг илрүүлээд байгаа гэж GISAID мэдээлжээ. 

Тэгвэл XBB.1.5 хувилбар хамаг анх хаанаас илэрч, яаж тархсан бэ? АНУ-ын засгийн газар үүний эсрэг арга хэмжээ аван үү? зэрэг олон асуултын хариуг олон улсын хамтын нийгэмлэгт өгөх ёстой болоод байна. 

Өнгөрсөн гурван жилийн байдлаас үзвэл, АНУ нь цар тахлын бүхий л хувилбарыг тээсэн орон болсон бөгөөд вирус дамжуулагч хамгийн том орон болов. Энэхүү байдлыг үүсгэсэн хамаг гол шалтгаан нь АНУ цаг тахлын эсрэг мэдээллээ цаг даруйд нь дэлхий нийтэд хуваалцсангүйгээс болсон юм. Жишээ нь,  Флорида муж улс 2020 оны 5-р сард тухайн жилийн 1, 2-р сард PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан 171 тохиолдлын мэдээллийг бүхнийг устгасан бөгөөд энэхүү үйлдлийг эсэргүүцсэн холбогдох ажилтныг ажлаас нь халсан юм. “British Medical Journal”  анагаах ухааны сэтгүүл 2020 оны 7-р сард өгүүлэл нийтэлж, 7-р сарын нэгэн хүртэл АНУ-д 4 сая орчим хүн халдвар авсан байна. Энэ нь уг орны засгийн газрын мэдээлж байснаас 2.67 саяар илүү байгаа юм. Халдвар авсан хүмүүсийн тоог дутуу тооцон маш алдаатай мэдээлж байна гэж бичсэн тухай 2022 оны 5-р сард NBC мэдээлж байсан юм. 

Сүүлийн гурван жилийн турш АНУ худал тоо баримт хангах, ил тод байр сууриар хандахгүй байх зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн зэмлэл буруушаалд өртсөөр ирсэн. Үнэнийг хэлэхэд АНУ-ын засгийн газрын цар тахлыг улс төржүүлэх, тоо баримтаа нуун далдлах, худал мэдээлэл зохиох зэрэг үйлдлээс болоод өөрийн орны цар тахлын тархалтын нөхцөл байдлаа хүндрүүлснээр зогсохгүй дэлхийн тахлын эсрэг тэмцлийг ноцтой чирэгдүүлсэн юм. Одоогоор ДЭМБ-ын зүгээс XBB.1.5 хувилбарыг халдварт чанараар хамаг чанга хувилбар гэж үзэж байна бөгөөд илүү олон хүн уг хувилбарын  халдвар авах эрсдэл өндөртэйг сэрэмжлүүлж байна. Иймд АНУ цар тахлын тухай мэдээллээ дэлхий нийтэд нээлттэй болгох хэрэгтэй болоод байна.