Уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг шийдвэрлэхийн тулд нэгдсэн арга хэмжээ авахыг уриалав
2023-01-15 15:08:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 14-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайд бөгөөд цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод оролцогч талуудын 28 дахь бага хурлын (COP28) дарга Султан Жабер Дэлхийн эрчим хүчний форумд оролцохдоо, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахын тулд хүртээмжтэй, бодитой, идэвхтэй арга хэмжээ авч хамтран ажиллахыг улс орнуудад уриалжээ.

Султан Жабер хэлэхдээ, Арабын Нэгдсэн Эмират улс цаг уурын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод (COP28) оролцогч талуудын 28 дахь бага хуралд бэлтгэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь нэн шаардлагатай болоод байна. Түүнчлэн нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудад улам сайн дэмжлэг үзүүлж, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийг алдагдуулахгүйгээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахын зэрэгцээ уур амьсгалд төвийг сахисан байдлыг дэмжихийн тулд хамтын хүчин чармайлт гаргахыг уриалж байна гэжээ.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод (COP28) оролцогч талуудын 28 дахь бага хурал АНЭУ-ын Дубай хотноо энэ оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 12-ны хооронд болох юм.