Калифорний муж улсад гамшгийн онц байдал тогтоохыг зөвшөөрөв
2023-01-15 15:21:15
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 14-ний өдөр Цагаан ордны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдлийн дагуу, мөн өдрөөс Калифорний муж улсад байгалийн гамшгийн онц байдал тогтоохыг АНУ-ын ерөнхийлөгч Жосеф Байден зөвшөөрчээ. Тэрээр Калифорнийд томоохон гамшиг тохиолдсоныг зарлаж, хүчтэй цасан шуурга, үер ус, хөрсний гулгалт, шавар шороон урсгалд өртсөн бүсүүдэд тусламж үзүүлэхийг холбооны засгийн газарт үүрэг болгожээ.

“Нью-Йорк таймс” сонины мэдээлснээр, Калифорнийд болсон цасан шуурганы улмаас 19 хүн амиа алдаж, муж улс бүхэлдээ үерт өртжээ. Эх сурвалжийн дагуу, 29 мянган хүн яаралтай нүүх тушаал, сэрэмжлүүлэг хүлээн авчээ.