Цөмийн бохирдол ус далайн орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө
2023-01-16 20:54:19
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр, Фукушимагийн цөмийн цахилгааны нэгдүгээр станцын цэвэршүүлсэн цөмийн бохир усыг энэ оны хавар зуны улиралд далайд цутгахаар төлөвлөж байна гэж Японы засгийн газар 13-нд мэдэгдсэн бол Японы Загас агнуурын нийгэмлэгийн холбоо дахин мэдэгдэл гаргаж эсэргүүцжээ. Япон бодитой, шинжлэх ухаанч байр сууриар олон улсын хууль тогтоомж, стандартад нийцүүлэн аюулгүй байдлаар Фукушимагийн цөмийн цахилгааны нэгдүгээр станцын бохир усыг шийдвэрлэх ёстой хэмээн БНСУ-ын Гадаад хэргийн яам тухайн өдөр мэдэгдсэн байна. 

Энэ тухайд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 16-нд хэлэхдээ, сүүлийн хоёр жилийн турш Японы засгийн газар Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах гэсэн ганц талаас гаргасан буруу шийдвэрийг олон улсын хамтын нийгэмлэг эрс буруушаан шүүмжилсээр ирсэн бөгөөд Японы энэхүү үйлдэл нь тэнгис далайн орчин, нийт хүн төрөлхтний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцолсоор ирсэн.  Японы ихэнх иргэд  ч засгийн газрынхаа  энэхүү хариуцлагагүй үйлдлийг эсэргүүцсээр байна. Санал асуулгад оролцсон тус орны иргэдийн 55 хувь нь  цөмийн бохирдсон усыг  далайд цутгахыг эсэргүүцэж байна. Тиймээс Японы засгийн газар өмнөх шийдвэр, бодлогоо эргэн харахыг хүсэж байна гэжээ.