ГХЯ-ны дэд сайд Ше Фэн 2023 оны
макро нөхцөл байдлын жил тутмын форум ба Хятадын зөвлөхүүдийн олон улс дахь
нөлөөллийн 4-р чуулга уулзалтад оролцон үндсэн илтгэл тавьж, Хятад Америкийн
өнөөгийн харилцааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Ше Фэн илтгэлдээ, “Хятад
Америк хоёр орон дэлхийн энх тайвныг хамгаалж, дэлхий нийтийн хөгжил цэцэглэлийг
ахиулахад нийтлэг ашиг сонирхолтойн дээр, онцгой чухал үүрэг хариуцлага хүлээх
ёстой байдаг. Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг дэмжих нь
дэлхийн ард түмний өмнө хүлээсэн хоёр орны үүрэг хариуцлага юм” гэжээ.
Ше Фэн
хэлэхдээ, “Энх тайвнаар зэрэгцэн орших нь Хятад, Америкийн баримтлах гол
зарчим юм. Хамтран ажиллаж, хамтаар хожих нь хоёр талын хичээх ёстой зорилго”
гэжээ.
Ше Фэн хэлэхдээ, “Хятад Америкийн стратеги, бизнесийн салбарын найз
нөхөд хоёр орны яриа хэлцэл, хамтын ажиллагааг эртнээс дэмжин оролцсоор ирсэн
бөгөөд үнэ цэнэтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм. Цаашид мөн хоёр орны харилцааны
эрүүл тогтвортой хөгжилд оюун ухаан, хүчин чадлаа нэмэрлэнэ гэдэгт найдаж байна”
гэжээ.