Нэгдүгээр сарын 16-ны 15:00 цагт
Хятадын Төрийн зөвлөлийн халдвар хамгааллын ажлын нэгдсэн удирдлагаас хийлгэсэн
хэвлэлийн бага хурал дээр Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми
Фэн хэлэхдээ, “Ковидоос хойших гурван жилийн хугацаанд Хятад улс ард
түмнийхээ амь насыг юу юунаас эрхэмлэн тууштай хамгаалж ирсэн бөгөөд цар тахлын
эсрэг олон улсын тэмцэлд чухал хувь нэмрээ оруулсан юм” гэжээ.
Нэгдүгээр сарын 14-нд Эрүүл мэндийн үндэсний хорооны дарга Ма Шяовэй ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханомтой утсаар ярьж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын талаар санал солилцов. Хятад улс хэвлэлийн бага хурал дээр халдварт өвчний нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлснийг ДЭМБ сайшааж, Хятадын засгийн газраас янз бүрийн насны, эрүүл мэндийн олон шалтгаантай хүмүүст зориулсан эмчилгээ, эмнэлзүйг эрчимжүүлэхээр шаргуу ажиллаж байгааг сайшаан тэмдэглэв. Хоёр тал тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр техникийн солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, дэлхийн эрүүлийг хамгаалах зарчмын дагуу ажиллахаа илэрхийлжээ.