АНУ-ын Сангийн сайд Йеллен энэ сарын 13-ны өдөр Конгресст мэдэгдэхдээ, "Америкийн засгийн газрын өрийн хэмжээ энэ сарын 19-ний өдөр гэхэд дээд цэгтээ хүрнэ. Тиймээс шуурхай үйл ажиллагаа хэрэгжүүлж, өрийн хязгаарыг дахин нэмэгдүүлж, дефолтоос зайласхийхийг Конгресст хандан уриалж байна" гэжээ. Гэвч Төлөөлөгчдийн танхимыг хянадаг Бүгд найрамдах намын тал зардлаа танах асуудлыг өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхтэй холбох гэж үргэлж хичээсээр ирсэн юм. Энэ сарын 15-нд Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намынхан АНУ-ын засгийн газарт хандан зарлагаа танахыг дахин шаардсан байна.
АНУ-ын Сангийн яамны албан ёсны сайтын мэдээлснээр, энэ сарын 11-ний байдлаар, АНУ-ын холбооны засгийн газрын өр нэгэнт 31,37 их наяд ам.доллароос давжээ. АНУ-ын Питер Петерсон сангийн статистик мэдээгээр, 31 их наяд гаруй ам.долларын өр нь Хятад, Япон, Герман, Их Британийн эдийн засгийн нийт хэмжээнээс ч их юм байна. Энэ их өрийг Америкийн ард түмэнд хуваарилвал, нэг өрхөд 236 мянган ам.доллар буюу нэг хүнд 93 мянган ам.доллар ногдох юм. Хэрэв Америкийн өрх бүр сард 1000 ам.долларыг эргэн төлөлтөд оруулсан байхаар тооцвол бүх өрийг төлөхөд 19 жил шаардлагатай юм байна.
Ардчилсан нам Сенатыг, Бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоож буй өнөөгийн нөхцөлд, өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай маргаан намуудын асуудлаас болж улам ширүүсэх болно.