Хаврын баярын гала тоглолтод олон шинэ технологи ашиглана
2023-01-16 15:46:50
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн 2023 оны Хаврын баярын гала тоглолт”ын хэвлэлийн бага хурал энэ сарын 16-нд болов. Хурлаар тус тоглолтын технологийн инновацийн онцлогийг танилцуулж, хөтлөгчдийн багийг зарласан бөгөөд тоглолтын бүжгийн уран сайхны хийгээд бэлгэдэл амьтан “Ту Юань Юань”-ний сэдэвт богино хэмжээний хүүхэлдэйн киног нийтийн хүртээл болголоо. ХТРТ-ийн дэд захирал Ван Шяожэнь хэвлэлийн бага хуралд оролцсон байна.

ХТРТ-ийн Редакторын зөвлөлийн гишүүн Жян Вэнь-Бо Хаврын баярын гала тоглолтын технологийн инновац, хэрэглээний тухай танилцуулахдаа, "Төв радио телевизи нь “5G+4K/8K+AI” бүтээн байгуулалтын стратегийн төлөвлөлтийн баялаг үр дүнгээ гүйцэд харуулж, 4K/8K, AI, XR зэрэг шинэ технологийг өргөнөөр ашиглаж, “Үзэл санаа+урлаг+технологи”-ыг уялдуулсан шинэ бүтээмжийг улам нэмэгдүүлж, дэлхийгээр тархан суурьшсан хятад хүмүүст хандан үзэл санаа, уралагийн түвшнээр өндөр, гоё үзүүштэй, технологийн содон гайхамшиг бүхий битүүний оройн тоглолтыг хүргэх болно" гэв.

Нэгдүгээр сарын 21-ний оройн 20 цагаас 2023 оны Хаврын баярын гала тоглолт ХТРТ-ийн CCTV-1, CCTV-4 зэрэг телевизийн сувгаар гарах бөгөөд CNR, CMG MusicRadio, cctv.com, cri сайт зэрэг мэдээллийн шинэ хэрэгслүүдийн цахим талбараар зэрэг шууд дамжуулалт хийх юм.

CGTN-ний англи, испани, франц, араб, орос хэлний суваг хийгээд 68 төрлийн хэлний гадаадад зориулсан мэдээллийн шинэ хэрэгслийн индэр нь дэлхийн 170 гаруй орон, бүс нутгийн 700 гаруй мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч, Хаврын баярын гала тоглолтыг шууд дамжуулан мэдээлнэ.

Битүүний орой ХТРТ-ийн 2023 оны Хаврын баярын гала тоглолт нь та бүхний хамт туулай жилийн Сар шинийн баярыг угтах болно.



\Уртнасан\