Хятадын ачаа тээврийн ложистик эмх цэгцтэй, төмөр замын тээвэрлэлт, үйл ажиллагаа өндөр түвшинд үргэлжилж байна.
Хятадын Төрийн зөвлөлийн ложистикийн баталгааг хангах ажлыг удирдах албаны хяналт шалгалтын тоо баримтаар, нэгдүгээр сарын 15-ны байдлаар үндэсний төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа өндөр түвшинд өрнөж, 10 сая 174 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 3.25 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд ачааны 4.56 сая машин хурдны замаар зорчсон нь өмнөх сарынхаас 9.16 хувиар буурав. Хяналтад байгаа боомтуудын ачаа тээвэр 24.79 сая тоннд хүрч, өмнөх сарынхаас мөн 3.7 хувиар буурсны зэрэгцээ чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ 551,000 TEU болж, өмнөх сарынхаас 5.7 хувиар буурсан байна.
Иргэний агаарын тээвэр 14069 удаагийн нислэг (Ачааны 584 удаагийн нислэгийн 380 нь олон улсын, 204 удаагийнх нь дотоодын нислэг) үйлдсэн нь өмнөх сараас 1.3 хувиар өсч, буухиа шуудангийн хүргэлтийн хэмжээ 208 сая орчимд хүрч, өмнөх сарынхаас 23.5 хувиар буурсан байна. Буухиа шуудангийн нийлүүлэлтийн хэмжээ бараг 327 сая ширхэг болсон нь өмнөх сараас 8.1- хувиар буурсан үзүүлэлт юм.