Чинь Ган Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийжээ
2023-01-16 20:51:04
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 1-р сарын 15-нд Каир хотноо Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гейттэй хэлэлцээ хийжээ. 

Чинь Ган хэлэхдээ, өнгөрсөн сард Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт амжилттай зохиогдож, баялаг үр дүнд хүрсэн. Шинэ эриний Хятад, Арабын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахаар хоёр тал тохиролцоонд хүрсэн бөгөөд  энэ нь шинэ эриний Хятад, Арабын харилцааны хөгжлийг удирдан чиглүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хятадын тал Арабын талтай хамтдаа Хятад, Арабын найрсаг харилцааны үзэл баримтлалын дагуу дээд хэмжээний уулзалтын үр дүнг тууштай хэрэгжүүлэн, хоёр орны ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна. Мөн хоёр тал Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын механизмын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хамтын ажиллагааны чансааг дээшлүүлэхэд илүү анхаарах ёстой гэжээ.