Уламжлалт хаврын баяр-Цагаан сараар нутаг буцах хүмүүсийн тоо нэмэгдсэнээр, хөдөө тосгонд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын ачаалал нэмэгдэж урьдчилан сэргийлж хянах төрөл бүрийн арга хэмжээг эрчимжүүллээ хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн хөдөө тосгодыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах тусгай ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр мэдэгдлээ.
Хот суурингийн эрүүл мэндийн төв, тосгоны эмнэлгүүдэд хүчилтөрөгч хэмжигч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмж дутагдаж байгаатай холбогдуулан Тусгай ажлын хэсэг Эрүүл мэндийн комисс, аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Хөдөө орон нутгийг сэргээн босгох үндэсний товчоо, Хятадын үйлдвэр худалдааны холбоо хийгээд зарим аж ахуйн нэгжтэй хамтран хөдөө тосгоны эмнэлэг бүрт хүчилтөрөгчийн хоёр аппарат, хот суурингийн эрүүл мэндийн төв тус бүр хүчилтөрөгчийн нэг үүсгүүрээр үнэ төлбөргүй хангасан байна. Одоогийн байдлаар, Хятадын 600,000 гаруй тосгоны эмнэлгүүд хүчилтөрөгч хэмжигчтэй болоод байна.