Бусдад нээлттэй байдлыг шаардахдаа өөрийнхөө хаалгыг хааж болохгүй гэв
2023-01-16 15:53:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны дэд сайд Шие Фэн нэгдүгээр сарын 16-нд 2023 оны макро нөхцөл байдлын жил тутмын форум буюу Хятадын зөвлөхүүдийн олон улсын нөлөөллийн 4-р форумд илтгэл тавих үеэрээ, "Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулж, хамтын нээлттэй байдлыг ахиулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хамтдаа амжилтад хүрэхийн төлөө боломжуудыг бий болгох ёстой" гэжээ.

Шие Фэн хэлэхдээ, "Нээлттэй байх нь хамтдаа амжилтад хүрэх явдал юм. Үүд хаалга нь нээлттэй Хятад орон болон нээлттэй дэлхий их ашиг хүртэж байна. 2013-2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятадын хувь нэмрийн дундаж хэмжээ 38.6 хувьд хүрсэн нь "Их-7"-ын бүлгийн оруулсан нийлбэрээс давсан байна гэжээ.

Шие Фэн хэлэхдээ, "Сүүлийн үед Хятад улс цаг үе, нөхцөл байдалдаа тохируулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах бодлогоо оновчтой болгож, үүд хаалгаа улам бүр нээж өгсөн нь Хятадын эдийн засгийг тогтворжуулан сэргээх замыг зассан төдийгүй дэлхийн эдийн засгийг сэргээхэд шинэ эрч хүч оруулж, олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн байна. Цар тахал хүнд ноцтой байсан үед Хятад улс тахлын эсрэг хяналтаа чангатгасан юм. Энэ үед зарим улс орон Хятадыг нээлттэй байхыг шаардаж байв. Хятад улс нээлттэй болж, хүмүүсийн харилцаа идэвхижсэний дараа тэд харин Хятадад үндэслэлгүй хязгаарлалт тавилаа. Хятадын ард түмэн үүнийг ойлгохгүй байгаа бөгөөд маш их гомдолтой байна. Эдгээр улс чухам юу хийх гээд байна вэ? Шинжлэх ухааны баримтыг үл тоомсорлож, улс төрийн арга залиар Хятадыг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авч байгаа улс орнуудын хувьд, бид бас тэдэнд эсрэг арга хэмжээ авах нь зүйн хэрэг юм" гэжээ.