Энэ сарын 16-ны өглөөний 10 цагт Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, 2022 оны оюуны өмчлөл, эрхийн тухай ажлын байдлыг тайлагнав.
Хятадын Оюуны өмчийн үндэсний товчооны Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Гэ Шү хэлэхдээ, “10 мянган хүн тутамд ногдох үнэ цэнэтэй бүтээлийн патентын эрхийн хэмжээ” нь Хятад улсын “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаан дахь эдийн засаг нийгмийн хөгжлийн урьдчилсан таамаглалын шинжтэй гол индексийн нэг юм. 2022 оны сүүлч хүртэлх байдлаар, Хятад улсын 10 мянган хүн тутамд ногдох өндөр үнэ цэнэ бүхий патентийн эрх 9.4 болов. Энэ үзүүлэлт нь 2021 оныхоос 1.9 нэмэгдэж, “13-р таван жилийн хугацаа”-ныхаас 3.1 өсөж, Хятад улсын оюуны өмчийн эрхийн бүтээмжийн чанар тасралтгүй нэмэгдэж, бүтээлийн патентийн эрхийн бүтэц улам сайжрав. Бодитоор авч хэлбэр ийм хэдэн талын онцлогтой байна.
Нэгд, компани нэгжүүдийн үнэ цэнэтэй бүтээлийн патентийн зохион бүтээх давуу тал илүү тодорхой болов. 2022 оны сүүлч хүртэлх байдлаар, Хятад улсын дотоодын компаниудын үнэ цэнэтэй бүтээлийн 968 мянган патентийн эрхтэй болсон нь 2021 оныхоос 28.7 хувиар нэмэгдсэн.
Хоёрт, стратегийн шинж чанартай шинэ аж үйлдвэрлэлийн патентийн эрхийн нөөц улам эрчимжив. 2022 оны сүүлч хүртэлх байдлаар, Хятадын дотоодын өндөр үнэ цэнэ бүхий бүтээлийн патентийн эрхийн дотор стратегийн шинэ аж үйлдвэрлэлийн үр дүнтэй бүтээлийн патентийн эрх 952 мянгад хүрсэн нь 2021 оныхоос 18.7 хувиар нэмэгдэж, аж үйлдвэрлэлийн инновацийн хөгжлийн хөдөлгөх хүч улам чангарав.
Гуравт, өндөр үнэ цэнэ бүхий бүтээлийн патентийн хүчинтэй байх хугацааны дундаж хэмжээ тогтвортой өсөж байна. 2022 оны сүүлч хүртэлх байдлаар, Хятад улсын дотоодын үнэ цэнэтэй бүтээлийн патентийн эрхийн хүчинтэй байх хугацаа дунджаар 8.3 жил байж, хүчинтэй байх хугацаа нь 10 жилээс давсан бүтээлийн патентийн эрх 444 мянгад хүрсэн нь 2021 оныхоос 39 хувиар нэмэгдэв. Өндөр үнэ цэнэ бүхий бүтээлийн патентийн зах зээлийн үнэ цэнэ улам илэрхий болж, шинийг бүтээгч нэгжүүдийн патентийн эрхийн хүчин төгөлдөр байхыг хадгалах зорилт улам эрчимжсэн зэрэг болно.
Цаашид Хятадын Оюуны эрхийн үндэсний товчоо оюуны эрхийн хүчирхэг улс болгох бүтээн байгуулалтын хөтөлбөр хийгээд “14-р таван жил”-ийн төлөвлөгөөгөө улам гүнзгийрүүлж, чанарыг нэн чухал байранд тавьж, үнэ цэнэтэй патентийн эрхийг илүү олноор бий болгож, оюуны өмчийн эрхийн чанартай хөгжлөөр эдийн засаг нийгмийн чансаатай хөгжилд дэмжлэг үзүүлэх болно.
\Уртнасан\