Хил гааль нээгдсэн нь аж ахуйн нэгжийн ашиг орлогыг нэмэгдүүлнэ
2023-01-17 15:35:23
Share
Share this with Close
youtube WeChat

Гуанжоу-Шэньжэн-Хонконг чиглэлийн хурдны галт тэрэгний төмөр замын Хонконгийн хэсэг гурван жил хаалттай байсны эцэст энэ сарын 15-ны өдөр албан ёсоор ажиллаж эхэллээ. Эхний өдөр Хонконгийн Ши Жиулун өртөөнөөс хөдөлсөн галт тэрэгний суудлын ихэнх нь дүүрсэн байна. Тухайн өдрийн 10 цагийн байдлаар, зорчигчдын тоо бараг 1400-д хүрсэн хэмээн гадаадын хэд хэдэн хэвлэл мэдээлэв. Үүний зэрэгцээ, энэ сарын 15-ны өдөр Макаод давхардсан тоогоор 55,000 зорчигч нэвтэрчээ.

"Наньхуа Заобао"-гийн шинжээчдийн хэлснээр, эх газар хийгээд Хонконгийн боомт нээгдэж, Хятад хийгээд бусад улс хоорондын хил гаалийн үйл ажиллагаа жигдэрснээр зочид буудал болон жижиглэнгийн худалдааны салбарт өгөөжтэй төдийгүй аж ахуйн нэгжийн ашиг орлого болон эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд маш эерэг үүрэг гүйцэтгэх юм байна.