Олон улсын атомын эрчим хүчний агентлаг энэ сарын 16-ны өдөр Украины Николаев муж дахь Өмнөд Украины атомын цахилгаан станцад төрийн далбаа мандуулах ёслол хийж, байнгын ажиглалтын багаа уг цөмийн цахилгаан станцад суурьшуулсан байна.
Украины Интерфакс агентлагийн мэдээлснээр, далбаа мандуулах ёслолд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафэль Гросси оролцжээ. Гросси хэлэхдээ, "Запорожье атомын цахилгаан станцын дараа, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Украйны бусад атомын цахилгаан станцуудад үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна, Өнөөдөр эхний алхам хийгдсэн бөгөөд Олон улсын атомын эрчим хүчний агентлаг энэ чиглэлд үргэлжлүүлэн хичээн ажиллах болно" гэжээ.
Украины Эрчим хүчний сайд Халущенко ОУАЭХА-ийн ажиглалтын багийн ажил Украинд эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.