Америкийн хэвлэлийн мэдээлснээр, тус орны төрийн нарийн бичгийн дарга Энтони Жон Блинкен хоёрдугаар сарын таванд Хятад улсад айлчилж, Хятадын гадаад харилцааны сайд Чинь Гантай уулзана гэжээ.
Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 17-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн тодруулгад хариулахдаа, “Америкийн төрийн нарийн бичгийн дарга тавтай морилохыг Хятад улс урьж байна. Хоёр талаараа одоохон холбогдох бодитой хөтөлбөрөөр зөвшилцсөөр байна. Хятад улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх” гэх гурван зарчмын дагуу Хятад, Америкийн харилцаанд хандсаар ирсэн бөгөөд Хятад улсын тухайд зөв оновчтой үзэл ойлголттой байж, яриа хэлцлээр сөргөлдөөнийг орлуулж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэн, улмаар хоёр орны харилцааг эргүүл тогтвортой хөгжлийн зөв замд нь эргүүлж оруулахыг Америкийн талд хүсэж байна гэжээ.