Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд сэтгэл хангалуун байна
2023-01-17 15:41:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалт хийгээд бизнес эрхлэлтийн орчны судалгааны 2022 оны сүүлчийн улирлын тайланг Хятадын олон улсын худалдааг дэмжих комиссоос энэ сарын 17-нд зарлалаа. 

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Хятадын бизнес эрхлэлтийн орчинд ерөнхийдөө сэтгэл их хангалуун байгааг тайланд тэмдэглэжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд, гадаадын хөрөнгө оруулалттай компани нэгжийн 90.22 хувь нь бизнес эрхлэх газраа олох хийгээд татварт “нэлээд сэтгэл хангалуун” буюу сайн, түүнээс дээш үнэлгээ өгч, 88.26 нь зах зээлийн зөвшөөрөл олголтод “нэлээд сэтгэл хангалуун” бөгөөд сайн, түүнээс дээш үнэлгээг өгчээ.

Хятадын олон улсын худалдааг дэмжих комиссын хэвлэлийн төлөөлөгч Ян Фань хэлэхдээ, "2022 оны Хятад улсын бизнес эрхлэлтийн орчны судалгааны тайлангаас харахад, санал асуулгад оролцсон компаниудын Хятад дахь бизнес эрхлэлтийн орчинд өгсөн үнэлгээ 4.38 хувьтай байна. Санал асуулгад оролцсон компаниудын 90 гаруй хувь нь Хятад улс дахь бизнес эрхлэлтийн орчинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, сайн буюу түүнээс дээш үнэлгээг өгсөн байна" гэжээ.



\Уртнасан\