2022 онд Хятад улсын ДНБ 3 хувиар өсчээ
2023-01-17 11:12:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба нэгдүгээр сарын 17-нд хэвлэлийн бага хурал хийлгэв. Эхний шатны тооцооллоор, 2022 онд Хятад улсын бүтэн жилийн ДНБ 121 их наяд 20.7 тэрбум юаньд хүрч, тогтмол үнээр тооцоолбол 2021 оныхоос 3 хувиар өсөн нэмэгджээ. Аж үйлдвэрлэлийн ангиллаар авч үзвэл, нэгдүгээр аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг 8 их наяд 834.5 тэрбум юаньд хүрсэн нь 2021 оныхоос 4.1 хувиар нэмэгджээ. Хоёрдугаар аж үйлдвэрлэл 48 их наяд 316.4 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь 3.8 хувиар өсөв. Гуравдагч аж үйлдвэрлэл 63 их наяд 869.8 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь 2.3 хувиар өссөн байна. Улирлын хувьд, эхний улиралд ДНБ 2021 оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдэж, хоёрдугаар улиралд 0.4 хувиар нэмэгдэж, гуравдагч улиралд 3.9 хувиар нэмэгдэж, сүүлчийн улиралд 2.9 хувиар өсчээ. Өмнөх улиралтай харьцуулахад, 2022 оны сүүлчийн улиралд ДНБ гурвадагч улирлынхтай тэнцсэн байна.


\Уртнасан\