Хятад улс шинэ аяны гараандаа амжилттай алхан орлоо
2023-01-17 14:36:00
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ он гараад Хятадын халдвар хамгааллын шинэ бодлого цаашид хэрэгжиж, Бээжин зэрэг томоохон хотуудад эерэг гарсан хүмүүс нэг хэсэг тусгаарлагдаад дахин ажилдаа орж, ажил үйлдвэрлэлээ сэргээж цаг наргүй ажилдаа шамдлаа. Халдвар хамгааллын өмнө нь хэрэгжүүлж байсан хатуу бодлогыг сулруулснаас хойш дэлгүүр хоршоо, гуанз рестораны хөл хөдөлгөөн ихсэж, иргэдийн хэрэглээ аажим аажмаар сэргэж, хатуу хөл хориотой байсан гурван жил гаруй хугацаанд хумигдсан зах зээлийн нөөц хүчин асар хурдацтай идэвхижиж байна.  

Саяхан Хятадын холбогдох салбарын шалгаруулсан 2022 оны хит үгний жагсаалтад “тогтвортой байдал” гэдэг үг түлхүүр үг болсон байна. 2022 оны хувьд Хятад улс цар тахлын хүнд нөхцөлд өвлийн олимпын наадмын амжилттай зохион байгуулж, бас ХКН-ын 20-р их хурлыг амжилттай хуралдуулж, халдвар хамгааллын бодлогодоо шинжлэх ухаанчаар оновчтой өөрчлөлт оруулж, цар тахлын дараах эдийн засаг нийгмийн хөгжлийн сэргэлттэйгээ амжилттай золгож чадсан юм. Тэгвэл яагаад тогтвортой байдал гэдэг үг 2022 оны тэргүүлэх үг болсон тухай өгүүлэхэд, Хятадын эдийн засаг нийгмийн байдал тогтвортой байсантай холбоотой. Дэлхийн эдийн засаг, улс төрийн байдал эгзэгтэй нөхцөл байдал болон цар тахлын хүчтэй цохилтын өмнө Хятад улс эдийн засгаа тогтвортой байлгаж, ард түмнийхээ амь нас эрүүл мэндийг баталгаажуулж, дотоодын эдийн засгийн уналтын эл жилүүдэд эдийн засгийнхаа өсөх хандлагыг хэвээр хадгалж чадсан юм. Өнгөрсөн гурван жилийн байдлыг эргэцүүлбэл, 2020 онд Хятад улсын эдийн засаг дэлхийн цорын ганц эерэг өсөлттэй эдийн засаг болж, 2021 онд Хятадын эдийн засаг нийт 114 их наяд юаньд хүрч, 2022 онд сэргэж өсөх хандлагаа цаашид хэвээр байлгаж чадлаа. 

Үүнд иргэдийн амьжиргаа болон хүмүүсийн сэтгэл санаа тогтвортой байсан нь ихээхэн нөлөөлөв. Халдвар хамгааллыг тэглэх бодлого хэрэгжүүлсэн хугацаанд иргэдийн ус, цахилгаан, байгалийн хий, харилцаа холбоо, эд барааны нийлүүлэлт огт тасалдалгүй, иргэдийн үндсэн амьжиргаа үр ашигтай баталгаажсан юм. Энэ хугацаанд жижиг дунд аж ахуйн нэгжүүд хүмүүсийг ажлаар хангах ажлыг үр ашигтай хийж, ялангуяа их дээр сургууль төгссөн оюутнуудыг ажлын байранд зуучлах ажлыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж чадсан юм. Эдгээр цуврал арга хэмжээнүүд нь ХКН-ын хэрэгжүүлж буй ард түмэн төвтэй байх үзэл баримтлалыг бүрнээ гэрчилсэн билээ.

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпн нэгэнтээ хэлсэн үгэндээ, “Хятадууд 5000 жилийн турш хүндрэл бэрхшээлийг жилээс жилд тэсвэр тэвчээртэйгээр даван туулж урагшилсаар ирсэн бөгөөд өөртөө итгэлтэй байсаар ирсэн юм. Үүнд хүн болгон өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан” гэж цохон тэмдэглэж байсан билээ. Хятад улс нэгдэх зуун жилийн зорилтоо амжилттай биелүүлээд хоёр дахь зуун жилийн зорилтоо биелүүлэх гараан дээрээс ирээдүйгээ чиглэн алхаж эхэллээ. Эдийн засаг, нийгэм, улс төр, иргэдийн амьжиргаа зэрэг бүх талаар тогтвортой байж, алсын зорилтоо биелүүлэх үндэс суурь нь тавигдаж буй юм.