Давосын 2023 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид энэ онд Хятадын эдийн засгийг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлж, Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлнэ гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Жереми Юргенс ХТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, "Хятад улсын бусад улс орнуудтай хийж байгаа худалдаа маш хүчтэй явагдаж байгаа. Мөн тус улс ковидын халдвар хамгааллын бодлогоо шинэчилж, маш оновчтой болгосноор эдийн засгийн хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлнэ хэмээн дэлхийн улс орнууд найдаж байгаа юм. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд байгаа өнөөгийн хурцадмал байдлыг намдаах болно" гэжээ.
Австралийн Ерөнхий сайд асан Радд ,"2023 онд Хятадын эдийн засаг эрүүл тогтвортой өснө хэмээн би төсөөлж байгаа. Энэ нь Хятадын хувьд сайн хэрэг юм" гэжээ.