Дуу шуугианы хэтийдэл нь сүүлийн жилүүдэд хотын захиргаанд ирж байгаа олон нийтийн гомдлын томоохон сэдэв болсон юм. Хятадын Экологи, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтан энэ сарын 17-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Экологи, байгаль орчны яам цаашид холбогдох байгууллага салбартай хамтран дуу чимээний орчны чанарын хяналтын цэгүүдийг байршуулж, энэ ондоо багтаан Хятад улсын орон нутгийн төвүүд болон түүнээс дээш зэрэглэлийн хотуудын төвлөрлийг хамарсан дуу чимээний орчны чанарын хяналтын сүлжээг байгуулж, тэдгээр газрын дуу чимээний орчны чанарт тавих автомат хяналтын системийг бүрдүүлнэ" гэв.
\Уртнасан\