Ший дуурийн гала тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо
2023-01-18 11:04:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв радио телевизийн "2023 оны хаврын баярын ший дуурийн гала тоглолт"-ын хэвлэлийн бага хурал нэгдүгээр сарын 17-нд болж, тоглолтын олон шинэлэг зүйлийг танилцуулав. Хятадын Төв радио телевизийн дэд захирал Ван Шяожэнь, Жэжянь мужийн намын хорооны байнгын гишүүн, Вэньжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга Лю Шяотао видео хэлбэрээр илтгэл тавьж, Вэньжөү хотын намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын газрын дарга Ши Айжү нар оролцов.

Хятадын төв радио телевизийн Урлаг соёлын хөтөлбөрийн төвийн хариуцлагатан гала тоглолтын урлагийн бүтээлүүдийн агуулга хэлбэрийг танилцуулав. Хаврын баярын ший дуурийн гала тоглолтыг зохион байгуулж эхэлснээс хойш 33 жилийн хугацаанд анх удаагаа гадаа задгай талбайд найруулж, Хятадын түүхэн дэх ший дуурийн урлагийн хамгийн боловсронгуй хэлбэр болох Наньши дуурийн өлгий нутаг Жэжянь мужийн Вэньжөү хотод бичлэг хийхээр болсон байна.

2023 оны хаврын баярын ший дуурийн гала тоглолт нь Хятадын 30 орчим ший дуурийн төрөл, 70 гаруй хамтлаг, клубыг нэгтгэн төвлөрүүлсэн байна. Энэхүү тоглолтыг нэгдүгээр сарын 22 буюу цагаан сарын шинийн 1-ний 20:00 цагаас CCTV-1, CCTV-11 сувгуудаар зэрэг цацаж, China Media Group Mobile буюу CCTV-гийн видео сайтаар нэгэн зэрэг үзүүлэх болно.