Хаврын баярын гала тоглолтын уран бүтээлчдийн багийг зарлав
2023-01-18 10:43:28
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн 2023 оны Хаврын баярын гала тоглолтын бэлтгэл ажил ид явагдаж байна. Нэгдүгээр сарын 17-нд тус тоглолтын уран бүтээлчдийн багийн нэрсийг зарлалаа. Юй Лэй ерөнхий найруулагчаар, Зөү Вэй дэд ерөнхий найруулагчаар ажиллаж, Жао Дажы, Хао Жин, Сун Фэй, Жао Юэ, Дун Шяофэн, Вэй Даошэн, Ван Шүө нар 2023 оны Хаврын баярын гала тоглолтын найруулга дээр ажиллажээ.

2023 оны Хаврын баярын гала тоглолтын уран бүтээлчдийн баг нь ХТРТ-ийн шинийг бүтээх үзэл ойлголт, мэргэжлийн чадвараараа давамгайлсан гол найруулагчдаас бүрджээ. Тэд уран зохиол, дуу бүжиг, үг хэл, ший дуурь, хөгжим, цирк зэрэгт өөр өөрсдийн авъяасаа сорьж явсан бүтээлчид юм.

2023 оны Хаврын баярын гала тоглолтын уран бүтээлчдийн багийнхан ард түмэндээ хандсан гол чиглэлийг баримталж, эрчимлэг цоглог уран сэтгэмжээр тодорхой шулуун атлаа эгэл даруухан урлагийн хэв маяг ашиглаж, цог жавхаатай, халуун дулаан мэдрэмж төрүүлэхүйц гала тоглолтыг Хаврын баярт зориулан бэлтгэж байна.



\Уртнасан\