Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин энэ сарын 17-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн Украины асуудлаар хийсэн хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, "Мөргөлдөөнд ялагч байхгүй. Яриа хэлцэл, хэлэлцээ хийх нь Украины хямралыг зохицуулах хамгийн бодитой бөгөөд хэрэгжих боломжтой арга зам юм" гэв.
Дай Бин хэлэхдээ, "Украины хямрал эхэлснээс хойш олон янзын асуудал үүсэж, шашин, соёл, нийгэм хоорондын сөргөлдөөн даамжирсаар байна. Мөргөлдөөн цаашид сунжирч хүндрэхэд үр дагаврыг аль ч тал хариуцаж чадахгүй. Иймээс талууд ухаалаг бодлого баримталж, харилцан яриа хэлэлцээ өрнүүлэн, аюулгүй байдлын салбарт тулгамдаж буй нийтлэг асуудлаа улс төрийн арга замаар зохицуулахыг Хятадын тал хүсэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг энхийн хэлэлцээг ахиулахад анхаарлаа төвлөрүүлж, Орос Украиныг хэлэлцээнд эргэн орохыг дэмжиж, эртхэн гал зогсоох нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үзэн ядалтыг өдөөж, зөрчилдөөнийг хурцдуулах аливаа үйлдлээс татгалзах хэрэгтэй. Энэ үйл явцад шашин нь энх тайвныг ахиулах, эв нэгдлийг дэмжих эерэг хүчин зүйл болж, нутгийн иргэдийн оюун санаанд энх тайвныг тогтоох, батлан хамгаалах үндэс суурийг бататгах ёстой" гэв.