Лю Хэ АНУ-ын Сангийн сайдтай хэлэлцэв
2023-01-19 16:18:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлцлийн Хятадын талын тэргүүлэгч Лю Хэ Швейцарийн Цюрихт энэ сарын 18-нд Америкийн Сангийн сайд Жанет Л. Йеллентэй хагас өдрийн хэлэлцээ хийсэн байна. Балигийн уулзалтаар Хятад, Америкийн удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх асуудлын эргэн тойронд хоёр тал дэлхийн болон хоёр орны макро эдийн засаг, санхүүгийн байдал, дэлхий нийтийн нийтлэг сорилтод хариу арга хэмжээ авах зэрэг асуудлаар мэргэжлийн, гүн гүнзгий, илэн далангүй, бодитойгоор харилцаж, яриа хэлэлцээ бүтээлч, үр дүнтэй болов.

"Дэлхийн эдийн засгийн сэргэлт эгзэгтэй зангилаа үедээ байгаа энэ үед хоёр тал макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоогоо эрчимжүүлж, эдийн засаг, банк санхүү зэрэг салбарын сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авах ёстой. Энэ нь Хятад, Америк төдийгүй дэлхий дахинд ашигтай юм" гэдэгт хоёр тал санал нэгджээ.

Мөн макро эдийн засаг болон банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай холбогдох асуудлыг авч хэлэлцсэн байна. Санхүүгийн тогтвортой хамтын ажиллагааны ач холбогдлыг хоёр тал хүлээн зөвшөөрч, хоёр талт болон НҮБ, G20, АПЕК зэрэг олон талт хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын ногоон, нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай хөгжил, эдийн засгийн өөрчлөлт зэргийг үргэлжлүүлэн дэмжихээр болсон байна. Америкийн Хятадад чиглэсэн эдийн засаг, худалдаа болон технологийн бодлогыг анхаарч байгаагаа илэрхийлж, эдгээр бодлого хоёр талд нөлөөлөх асуудлыг Америк ч гэсэн чухалчлан үзэхийг хүсэж буйгаа Хятадын тал илэрхийлэв.

Энэ онд Америкийн Сангийн сайд Йелленийг боломжтой үедээ Хятадад айлчлахыг Хятадын тал урив. Эдийн засаг, худалдааны багууд бүх түвшинд харилцаагаа хэвээр үргэлжлүүлэхийг хоёр тал санал нэгтэй зөвшөөрчээ.