Хятадын удирдагчийн гадаад харилцааны зоримог алхмууд
2023-01-19 17:25:17
Share
Share this with Close
youtube WeChat

2022 онд Хятадын дипломат харилцаа гайхалтай ололт амжилтад хүрч, бүтэн жилийн турш төрийн тэргүүний хийсэн гадаад айлчлалууд нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон өвлийн олимпийн нээлтээс эхлэн оны сүүлчээр Ойрхи Дорнодод хийсэн айлчлал хүртэл Хятад улсын дарга Ши Жиньпин шинэ хуучин анд нөхдөө Бээжинд угтан авч, мөн гадаад орнуудад хүрэлцэн очиж, Хятад улсын албан ёсны байр суурийг тайлбарлан тодорхойлж, цаг үеийн өөрчлөлт, дэлхийн асуудлуудад хариу өгсөөр иржээ. Өөрчлөлт ихтэй өнөөгийн нөхцөл байдлын өмнө төрийн тэргүүний дипломат ажиллагаа нь Хятадын онцлогтой том гүрний гадаад харилцааг урагш ахиулсаар ирснийг харуулж байна.

2023 оны шинэ оны баярын мэндчилгээндээ Ши Жиньпин өнгөрөгч нэг жилийн Хятад улс болон дэлхий дахины байдлыг эргэн санагалзаж хэлэхдээ: "Өнөөгийн Хятад улс бол дэлхий дахинтай нягт холбоотой Хятад улс юм. Энэ нэг жилд, би Бээжинд шинэ хуучин олон сайхан найз нөхдөө хүлээн авч уулзлаа. Мөн гадаад орнуудад хүрэлцэн очиж, Хятадын байр суурийн талаар ч тайлбар хийлээ" гэжээ.

Дэлхийн хөгжлийн санаачилгын дагуу, 2022 оны дөрөвдүгээр сард Ши Жиньпин Боаогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын чуулганд дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, олон улсын мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах, дэлхийн урт хугацааны амар амгалан, тогтвортой байдлыг хамгаалах Хятадын төлөвлөгөөг дэвшүүлсэн. Аюулгүй байдал бол хөгжлийн үндэс, хүн төрөлхтөн бол аюулгүй байдлын салшгүй хамтын цогц юм. Хүйтэн дайны сэтгэхүй нь дэлхийн энх тайвны тогтолцоог сүйтгэгч, ноёрхогч үзэл, хүчний улс төр бол дэлхийн энх тайвныг хохироогч бөгөөд бүлэглэлийн сөргөлдөөн нь 21-р зууны аюулгүй байдлын сорилтыг улам хурцатгах болно гэдгийг бодит баримтууд дахин нотолж байна.

2022 оны зургадугаар сард, БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын үеэр Ши Жиньпин дэлхийн хөгжлийн дээд түвшний анхны яриа хэлэлцээг даргалан, Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгад 32 чухал арга хэмжээг хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд шинэ хуудас бичиглэснээ мэдэгдсэн.

2022 оны есдүгээр сард, Ши Жиньпин дарга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Самаркандын дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд урилгаар Казахстан, Узбекистанд төрийн айлчлал хийсэн байна.

2022 оны 11-р сарын 14-нд Ши Жиньпин тусгай онгоцоор Индонезийн Бали аралд хүрэлцэн очсон. Энэ нь ХКН-ын 20-р их хурал амжилттай өндөрлөсний дараа Хятадын дээд удирдагчийн анхны айлчлал, мөн Ши Жиньпин дарга дараалан арав дахь жилдээ "Их 20"-ийн уулзалтад оролцож байгаа явдал юм. Бали аралд зохиогдсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин хэлсэн үгэндээ: "Сорилтын өмнө бүх улс орон хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг бий болгож, энх тайван, хөгжин цэцэглэсэн, хамтран ажилласан, хамтдаа ялалт байгуулахыг дэмжиж, эв нэгдлээр хагарал бутралыг орлон, хамтын ажиллагаагаар сөргөлдөөнийг дарж, багтаамжтай хүртээмжтэй байдлаар гадуурхалыг устгах ёстой. Түүнчлэн "Дэлхий ертөнц юу болж байна, бид юу хийх ёстой вэ" гэсэн эрин үеийн сэдвийг хамтдаа судлан, бэрхшээлийг даван туулж, сайн сайхан ирээдүйгээ хамтдаа бүтээх ёстой" гэжээ.

АПЕК бол Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн чухал платформ юм. Ковид-19 халдвар дэгдсэнээс хойш анх удаа оффлайн хэлбэрээр зохиогдсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад Ши Жиньпин чухал үг хэлсэн бөгөөд АПЕК-ийн бүс нутгийн хамтын ажиллагааны чухал статусыг хадгалж, Ази, Номхон далайн хамтын ажиллагааг зөв чиглэлд байлгахыг уриалсан. Ши Жиньпин даргын эрч хүчтэй дипломат ажиллагаа нь Хятад улс болон олон улсын харилцаанд илүү чухал байр суурь эзэлж байгааг харууллаа хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байна.

2022 оны 12-р сарын 7-10-ны өдрүүдэд, Ши Жиньпин Хятад-Арабын орнуудын дээд хэмжээний анхны уулзалт, Хятад-Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн анхны дээд хэмжээний уулзалтад оролцож, Саудын Арабт төрийн айлчлал хийсэн. Энэ нь Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Хятад улсын Арабын ертөнцөд хийж буй хамгийн том бөгөөд дээд түвшний дипломат ажиллагаа бөгөөд 2022 оны Хятадын төрийн тэргүүний дипломат харилцааны эцсийн арга хэмжээ болсон юм.

2023 онд Хятад улсын төрийн тэргүүний дипломат ажиллагаа шинэ оргил үедээ орж, Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцаа илүү өндөр түвшинд, илүү эрч хүчтэйгээр шинэ аянаа эхлүүлэх нь гарцаагүй гэдгийг дэлхий нийт хүсэн хүлээж байна.