Антонио Гутерриш мэндчилгээ дэвшүүлэв
2023-01-19 09:40:57
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн Хятадын цагаан сард зориулсан мэндчилгээг нэгдүгээр сарын 18-нд нийтэлжээ. Антонио Гутерриш мэндчилгээндээ, "Туулай жил гарч буйг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээгээ дэвшүүлж буйдаа маш баяртай байна. Туулай гэдэг бол сэргэлэн шалмаг, цоглог амьтан. Энэ нь хүн төрөлхтөнд хүндрэл бэрхшээл, сорилт шалгалт нүүрлэх үед даван туулах хамгийн чухал чанар юм" гэжээ.

Хятад улс нь НҮБ-тай сайн түншийн харилцаатай, түүнчлэн Хятад улс олон улсын хамтын ажиллагааг дэмжиж буйд Антонио Гутерриш талархал илэрхийлээд, дэлхийн хамтын нийгэмлэгийн гар нийлсэн хамтын ажиллагаагаар энх тайван, тогтвортой хөгжлийг урагш ахиулж, бүх хүмүүст нэн сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулж болох юм гэв.

Хүсэл эрмэлзлийн цоо шинэ гараан дээрээс, бүгдэд шинэ жилдээ бие эрүүл, аз жаргалтай, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье гэж тэрбээр нэмж илэрхийлжээ.



\Уртнасан\