Нэгдүгээр сарын 19-нд Хятадын Төрийн зөвлөл хэвлэлийн бага хурал хийж, “Шинэ цаг эриний Хятадын ногоон хөгжил” цагаан ном нийтэлж, шинэ цаг эрин дэх Хятадын ногоон хөгжлийн үзэл баримтлал, практик, ололт амжилт, туршлагыг танилцуулжээ.
Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жао Чэньши танилцуулахдаа, өнгөрсөн арван жилд Хятад улс 960 сая му газрыг ойжуулж, цэвэр эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн. 2021 онд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ажил төрлийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 8 их наяд юанийг давав. 2012 оноос нааш Хятад улсын цэвэр эрчим хүчний хэрэглээ нийт хэрэглээнд эзлэх хувь хэмжээ 14.5% байсан бол 2021 онд 25.5% болон нэмэгдэж, нүүрсний хэрэглээ 68.5%-иас 56% болон буурч, ДНБ-ний нэгж бүрд ногдох эрчим хүчний хэрэглээ 26.4%-иар буурч, дэлхий дээр эрчим хүчний хорогдлыг хамгийн хурдан багасгасан орны нэг болсон гэжээ.