Цар тахалтай тэмцсэн гурван жилийн хугацаанд Хятад улс юу хийв?
2023-01-19 23:17:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс Ковид-19-ийн халдварыг Б ангилалд оруулан Б зэрэглэлийн хяналт удирдлагад хамруулаад 11 өдөр болж бий. Үндэсний хэмжээнд бүх газруудын  халууралтын тасаг, яаралтай тусламжийн тасаг зэргийн өвчтөн хүлээн авах оргил үе нь өнгөрсөн гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо танилцууллаа. Өнөөгийн байдлаар Хятад даяар цар тахлаас өмнөх хөл хөдөлгөөн ихтэй байдалд эргэн орж, цөөн бус жуулчид гадаадаар аялан сар шинээ тэмдэглэх гэж байгаа юм. Хятадын цар талын эсрэг шинжлэх ухаанч, оновчтой бодлого нь энэхүү нөхцөл боломжийг олгосон учраас Хятадын цар тахлын эсрэг ажил нааштай үр дүнд хүрсэн гэж хэлж болно.     

Сүүлийн гурван жилийн турш Хятадын засгийн газар иргэд нэг бүрийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалан ажилласаар ирсэн юм. 1.4 тэрбум гаруй хүн амтай том гүрний хувьд олсон энэхүү амжилт нь дэлхийн тахлын эсрэг тэмцэлд маш идэвхтэй хувь нэмэр оруулж буй хэрэг болно. Үүний зэрэгцээ Хятад улс тухайн нөхцөл байдалдаа тохируулан цар тахлын эсрэг бодлогодоо өөрчлөлт шинэчлэл оруулсаар ирсэн юм. Тахлын хүчтэй эмгэг төрүүлэгч хувилбарууд, анхны мутант омог, дельта омог зэрэг их хэмжээгээр тархаж байдаа үед Хятад улс цар тахлын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт цар тахалтай тэмцэх нандин цаг хугацаа олгож байсан юм. Харин сүүлийн үед Хятад улс вирусын мутаци, тахлын нөхцөл байдал, цар тахлын эсрэг хамгааллын ажилд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цар тахлын эсрэг бодлогодоо тохируулалт хийж, улам оновчтой болгосон аж. Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Бренде, Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоо улам оновчтой болгож зохицуулалт хийсэн нь эдийн засгийн өсөлтөө ахиулах бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ч дэмжлэг үзүүлэх болно гэжээ. 

Эдийн засгийн хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар маш оновчтой, ерөнхийлсөн бодлого хэрэгжүүлснээр дэлхийн эдийн засгийн сэргэлтийн дайчлагч орон болсон байна. 2020 онд дэлхийн хэмжээнд Хятад улс эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлэгч анхны орон болсон бол 2021 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн өмнүүр жагссаж байна. 2022 онд эдийн засгийн нийт хэмжээ нь 120 их наяд юанийг давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийн хурд нь дэлхийн өөр орнуудтай харилцуулахад илүү хурдан өсөлтийг биелүүлсэнд тооцогдож байгаа юм. Мөн 2023 онд Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө батлах болно гэж гадаад дотоодын шинжээчид санал нэгтэй үзэж байна. 

Цар тахалтай тэмцсэн гурван жилийн хугацаанд Хятад улс дэлхий дахинд маш их хувь нэмэр оруулсныг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Барууны зарим улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн Хятад улсын эсрэг дайрч, худал хуурмаг яриа зохиосон ч бодит үнэнийг баллаж чадахгүй. Өнөөгийн байдлаар, цар тахал мөн л бидэнтэй хамт оршсоор байгаа тул улс орнуудын хамтын хичээл зүтгэл дор сая ялан давах боломжтой юм. Дэлхий нийтээрээ эв нэгдэн цар тахлын эсрэг ажиллахыг Хятад улс үргэлжлэн дэмжих болно.