Өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 44 их наяд юаньд хүрэв
2023-01-19 17:37:23
Share
Share this with Close
youtube WeChat

19-нд Хятадын Худалдааны яамны дэд сайд Шэн Чюүпин мэдэгдэхдээ, 2022 онд Хятад улсын нийгмийн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 44 их наяд юаньд хүрч, зах зээлийн борлуулалтын цар хүрээ үндсэндээ тогтвортой байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 2022 онд олон яам хороо, байгууллага нэгж хамтран автомашины хэрэглээг өргөтгөх хэд хэдэн арга хэмжээ авч, үндэсний хэмжээнд автомашины борлуулалт 26.86 саяд хүрч, өмнөх оныхоос 2.1%-иар өссөн байна. Ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны 27.2%-г эзлэв. Түүнчлэн бүтэн жилийн шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 6.89 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 дахинаар нэмэгдсэн байна гэжээ.