Хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой
2023-01-19 10:50:51
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ сарын 18-ны өдөр анхан шатны ажилтан, ард иргэдтэй видео хэлбэрээр уулзан, бүх Хятадын олон үндэстний ард түмэнд сар шинийн сайны ерөөл дэвшүүлсэн байна.

Сычуань мужийн Мянь-Ян хотын Шы-И тосгон нь Вэньчуаний газар хөдлөлтийн дараа сэргээн босгосон тосгон юм. Ши Жиньпин уг тосгоны ажилчид, жуулчидтай видео хэлбэрээр уулзан, “Шинэ эриний хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хөдөө аж ахуйн өвөрмөц бүтээгдэхүүн болон хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Та нар энэ талаар сайн ажиллалаа” гэжээ.