Энэ сарын19-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, "Шинэ эриний Хятадын ногоон хөгжил" цагаан номыг танилцууллаа.
"Шинэ эриний Хятадын ногоон хөгжил" цагаан номд өнгөрсөн арван жилийн туршид Хятад улсын хэрэгжүүлсэн ногоон хөгжлийн бодлого хийгээд ололт амжилтыг системтэйгээр нэгтгэн дүгнэж, Хятадын ногоон хөгжлийн үндсэн үзэл баримтлал болон практик туршлагыг дэлгэрэнгүй тайлбарласан баялаг агуулгатай мөртөө гол зүйлээ товойлгож чадсан байна. Цагаан номын үндсэн агуулга нь:
Нэгдүгээрт, шинэ эриний Хятадын ногоон хөгжлийн үндсэн үзэл баримтлалын талаар өгүүлэв. Үүнд хүн төвтэй хөгжлийн үзэл санааг баримталж, Хятадын үндэстнүүдийн тогтвортой хөгжилд анхаарч, системийн үзэл ойлголтыг баримтлан ахиц дэвшлийг зохицуулж, дэлхийн тогтвортой хөгжлийг хамтдаа эрэлхийлэх болно.
Хоёрдугаарт, Хятадын шинэ эриний ногоон хөгжлийн практик болон ололт амжилтын талаар өгүүлэв.
Цагаан номын ихэнх тоо баримтад 2021 оны эцсийн нөхцөл байдлыг тусгасан бөгөөд 2022 оны холбогдох тоо баримтын шинэ өөрчлөлтүүдийг ч тусгасан байна.
Гуравдугаарт, Хятад улс дэлхийн олон оронтой хамтдаа үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгууулах талаар өгүүлсэн байна. Хятад улс ногоон хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, хүн байгаль зохицон оршсон орчин үеийн бүтээн байгуулалтыг хийж, дэлхийн бусад оронтой эв нэгтэйгээр хамтран ажиллаж, илүү цэвэр ариун, илүү үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг хамтдаа цогцлоох болно гэж холбогдох хариуцлагатан мэдэгдсэн байна.