Синьхуа агентлагийн мэдээ, Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны хурал 16-наас 20-ны өдрүүдэд Швейцарийн Давост болж эрчим хүчний шилжилтийн асуудал хүмүүсийн анхаарлын төвд байна. Хятад улс шинэ эрчим хүчээр дэлхийн эдийн засгийн өсөлтөд идэвхитэй хувь нэмэр оруулж байна гэж хуралд оролцогсдын олонх үзсэн байна.
БРИКС-ийн Шинэ хөгжлийн банкны орлогч захирал Лесли Маасдоп хэлэхдээ, "Хятад улс нарны энерги, салхины эрчим хүч, цахилгаан тэжээлийн төхөөрөмж зэрэг нэмүү өртөг өндөртэй салбарын хамгийн чухал хөрөнгө оруулагч болсон. Ногоон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхийг дагалдан Хятад улс дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд идэвхитэй хувь нэмэр оруулах болно" гэжээ.
Хятад улс эко аяллын талаар анхаарал татахуйц амжилт олсон байна. Тус улсын шинэ эрчим хүчний авто машины ашиглалт дэлхийн тал хувийг эзэлж, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих чиглэлээр дэлхийн эдийн засагт чухал хувь нэмрээ оруулж байна гэж тэрээр бас хэлсэн байна.
Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Борге Бренде сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, "Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэгч том гүрэн болжээ. Сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчин, цаг агаарт ашигтай төдийгүй ажлын байр олноор бий болгодог" гэжээ.
Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ Ерөнхий нарийн бичгийн дарга Хайтам аль-Гейт Хятад улсыг сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж байгааг сайшааж, Хятадын засгийн газар сэргээгдэх эрчим хүчийг нэн илүү ашиглахаар дамжин нүүрстөрөгчийн тэнцвэрт байдалд хүрэхээр зориг шийдэж, түүнчлэн энэ салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Бид үүнд талархаж байна" гэжээ.