НҮБ: 100 сая гаруй хүн эрүүл хоол хүнс хэрэглэх боломжгүй байна гэв
2023-01-20 10:05:48
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ энэ сарын 18-нд Латин Америк хийгээд Карибын тэнгисийн бүс нутгийн “2022 оны тус нутгийн үр тариа, шим тэжээлийн хүрэлцээтэй байдлын тухай судалгаа” гарчигтай тайлан нийтэлжээ. Латин Америк хийгээд Карибын тэнгисийн бүс нутгийн хүн амын 22.5 хувь буюу 131.3 сая хүн ард эрүүл хоол хүнс худалдан авах чадваргүй байгааг тайланд дурджээ.

Энэ тайланг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан, Пан Америкийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хийгээд Дэлхийн хүнсний хөтөлбөр хамтран нийтэлжээ.

Тус тайланд: 2019 онтой харьцуулахад 2020 онд Латин Америк хийгээд Карибын тэнгисийн бүс нутаг дахь эрүүл хоол хүнс худалдан авах чадваргүй хүний тоо 8 саяар нэмэгдсэн. Энэ нь нь улс орны орлогын түвшин, ядуурал, тэгш бус байдал зэрэгтэй салшгүй холбоотой гэжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал, Латин Америк хийгээд Карибын тэнгисийн бүс нутгийн төлөөлөгч Марио Лубеткин энэ сарын 18-нд хэлэхдээ: “Ямарваа нэгэн тухайлсан бодлого энэ асуудлыг шийдвэрлэх аргагүй. Харин улс орнууд, бүс нутгийн зохицуулалтын механизмыг чангатгаж, өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг зохицуулах шаардлагатай байна” гэжээ.



\Уртнасан\