Аксель ван Троценбург: Энэ онд Хятадын эдийн засаг эрчимтэй өснө
2023-01-20 10:09:39
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн банкны үйл ажиллагаа хариуцсан байнгын дэд захирал Аксель ван Троценбург Швейцарын Давост ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад Америк яриа хэлцэл өрнүүлэн, хоёр талт хамтын ажиллагааны орон зайг эрэлхийлж буй нь хөгжиж буй орнуудын хувьд маш сайн мэдээ юм гээд, Хятад улс цар тахлын халдварын сэргийлэлтийн арга хэмжээгээ улам сайжруулсныг эерэгээр үнэлж, энэ нь дэлхийн эдийн засгийн хөгжилд хүчтэй дэмжлэг болно гэж үзэж байгаагаа хэлжээ.

Аксель ван Троценбург хэлэхдээ: Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогцууд байнга яриа хэлцэл өрнүүлэх нь үндэстэн дамнасан компаниудад маш чухал. Хятад Америк зарим салбарт хамтран ажиллах арга сүвэгчилж байна. Энэ нь хөгжиж буй орнуудын хувьд сайн мэдээ юм гэжээ.

Хятад улсын эдийн засаг нэн эрчимтэй өсөн сэргэх нь дэлхий дахинд эерэг үр нөлөөг бий болгоно гэж Аксель ван Троценбург онцолжээ.



\Уртнасан\