Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 20-ны өдөр хэвлэлийн бага хурлыг даргалав. Саяхан Хятад улс "Шинэ эриний Хятадын ногоон хөгжил" цагаан ном нийтэлж, шинэ эриний Хятадын ногоон хөгжлийн үзэл баримтлал, практик, туршлагыг дэлгэрэнгүй танилцуулсан, мөн экологийн орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих нь бүх улс орны нийтлэг үүрэг гэдгийг дурдсан юм. Тэгвэл Хятад улс ногоон дэлхийг хамгаалахад ямар үүрэг гүйцэтгэсэн талаар танилцуулах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааны шинжлэх ухаанч удирдлага дор, Хятад улс ногоон хөгжлийн замыг гуйвшгүй баримталж, дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад чухал оролцогч, хувь нэмэр оруулагч, магнайлагч болсоор ирсэн” гэжээ.
"Хятадын ногоон хөгжил" нь үзэсгэлэнт Хятад улсын өнгө төрөх төдийгүй дэлхийн тогтвортой хөгжилд илүү өнгө будаг нэмэрлэх болно. Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг тууштай хэрэгжүүлж, дэлхийн цэвэр эрчим хүчний түншлэлийн харилцаа тогтоохыг дэмжиж ирсэн бөгөөд G20, БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, АПЕК-ийн хүрээнд эрчим хүчний өөрчлөлт, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн гэжээ.