2022 оны 2-р сард уулны мухард өсөж торнисон 44 хүүхэд Бээжингийн Өвлийн Олимпын хаалтын ёслолд дуугаа өргөж, дэлхийн сонорт хүргэсэн билээ. Тэднийг Олимпын хойморт хүргэсэн ачит багшийг Дэн Шяолань гэдэг.
2004 онд тэрээр Малань тосгонд очжээ. Өнгөрсөн зууны 40-өөд онд аав ээж нь энд ажиллаж амьдарч, түүний хэзээ ч мартагдахгүй гэрэлт нас ч энд өнгөрчээ. Нэгэн насаараа ажил амьдралын чөлөөгүй буулганд зүтгэсэн Дэн Шяолань Малань тосгондоо буцаж ирэхэд эндэхийн жаалууд бишүүрхүү, бүрэг, дуулж хуурддаггүй ичимхий байв. Тэрээр Малань тосгоныхоо хүүхдүүдэд дууны хичээл зааж, насан өөд болтлоо 18 жил энд амьдарчээ.
2022 оны гуравдугаар сарын 21-нд Бээжингийн өвлийн олимп өндөрлөөд нэг сар болж байтал 79 насан сүүдэртэй Дэн Шяолань өвчний улмаас хайртай бүхнээ орхин одлоо.
Малань тосгонд өнөөдөр ч хүүхдүүдийн дуу цуурайтсаар байна.