Хятадын төмөр зам ачаалалтай ч хэвийн ажиллаж байна
2023-01-20 10:25:12
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 19-ний байдлаар Хятадын тээвэр ложистик цэгцтэй байж, төмөр замын ачаа тээвэрлэлт ачаалал ихтэй ажиллаж байгааг сүүлийн үеийн тоо баримт харуулж байна.

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийг баталгаажуулах ажлын удирдах багийн хяналт шалгалтын тоо баримтаас үзвэл, тухайн өдөр Хятадын ачаа тээврийн ложистик хэвийн, төмөр замын тээвэрлэлтийн ачаалал нэмэгдэж, 9 сая 733 мянган тонн ачаа бараа зөөсөн байна. Мөн хурдны замаар нэвтэрсэн ачааны авто машин 2 сая 863.7 мянга байна. Гарам портын ачаа нэвтрүүлсэн хэмжээ 30 сая 204 мянган тоннд хүрч, 717 мянган чингэлэг нэвтрүүлжээ.



\Гэрэлт орчуулав\