Америкийн сангийн сайд Йеллен энэ сарын 19-нд Конгресст захидал илгээж, Америкийн засгийн газрын өр төлөх хугацаа 19-нд дуусах тул сангийн яам онцгой арга хэмжээ авч, холбооны засгийн газрыг өрийн дефолт зарлахаас зайлсхийлгэх болно гэж мэдэгдлээ.
Йеллен захидалдаа, "Хэрэв Конгресст 31.4 их наядын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төслийг эртхэн батлахгүй бол хоёр төрлийн онцгой арга хэмжээ маань нэлээд их тодорхойгүй хүчин зүйлтэй тулгарах бөгөөд холбооны засгийн газрын ирэх хэдэн сарын орлого зарлагад сорилт учруулах болно" гэж сэрэмжлүүлжээ.
Америкийн сангийн яам 1985 оноос хойш арван хэдэн удаа онцгой арга хэмжээ авч өрийн дефолт зарлахаас зайлсхийж байсан юм.