Барааны нийлүүлэлт хангалттай бөгөөд үнэ тогтвортой байна
2023-01-20 15:19:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас нэгдүгээр сарын 19-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Худалдааны яамны холбогдох албан тушаалтан танилцуулахдаа, "Одоогийн байдлаар зах зээлийн нийлүүлэлт хангалттай, үнэ нь ерөнхийдөө тогтвортой байна. Олон газрынхан борлуулалтын холбоосоо эрчимжүүлэн, бараа нийлүүлэлтийн зам сувгаа өргөжүүлж, нөөцийн барааны тоо хэмжээ, төрөл зүйлээ нэмэгдүүлэв. Том хэмжээний бөөний зах, сүлжээ дэлгүүрүүд дэх амьдралын өргөн хэрэглээний барааны нөөц 20-30 хувиар өссөн нь ноднингийн мөн үеэс 10 орчим хувь илүү байна" гэв.

Хаврын баярын өдрүүдэд Хятадын олон газарт хэрэглээг дэмжих төрөл бүрийн баялаг агуулгатай арга хэмжээ зохиож, хот, орон нутгийн оршин суугчдын эрэлт хэрэгцээг хангах болно.

Баярын өдөр дөхөхийн хэрээр хаврын баярын уламжлалт бараа, нутгийн онцлог бүтээгдэхүүн, хувцас хунар, амьд цэцэг ургамал зэргийн борлуулалт нэлээд түргэн өсөж, оффлайны хоол зуушны хэрэглээ ч түргэн сэргэж, удаан жилийн түүхтэй нэр нөлөө бүхий брэнд рестораны битүүний оройн хоол зуушны захиалга эрс нэмэгджээ.




\Уртнасан\