Иран Европын парламентийн саналыг шүүмжилжээ
2023-01-20 10:17:19
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Исламын хувьсгалт гвардыг терроризмын бүлэглэлийн жагсаалтад оруулах Европын парламентийн саналыг Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахян энэ сарын 19-нд шүүмжилж, Европын тал иймэрхүү сэтгэл хөдлөлийн аргаар шийдвэр гаргах нь буруу үйлдэл юм гэжээ.

Ираны гадаад хэргийн яамны веб сайтын мэдээнд, Хоссейн Амир-Абдоллахян энэ сарын 19-нд Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Хосе Боррелтай утсаар ярих үедээ, "Ираны Исламын хувьсгалт гвард бол албан ёсны бүрэн эрхт байгууллага бөгөөд тус улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг юм" гэжээ.

Европын парламент 18-ны өдөр 598 сайшаасан санал, 9 татгалзсан санал, 31 түдгэлзсэн саналаар Европын холбооны жил тутмын дипломат бодлогын тайлангийн төслийг баталсан байна. Уг төсөлд Ираны Исламын хувьсгалт гвардыг терроризмын бүлэглэлийн жагсаалтад оруулахыг Европын холбоо болон Европын холбооны гишүүн орнуудад уриалжээ.


\Гэрэлт орчуулав\