Хятадад 44 сая 431 мянган зорчигч зорчжээ
2023-01-21 16:06:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хаврын тээвэрлэлтийн тоо баримтаас үзвэл, 1-р сарын 20-ны байдлаар Хятадын төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээврээр давхардсан тоогоор нийт 44 сая 431 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сараас 3.7%-иар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 46.8%-иар буурч, 2022 оны мөн үеэс 53.0%-иар өссөн байна. Үүнд:

Төмөр замаар 8 сая 129 мянган  зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сараас 9.2%-иар буурч, 2019 оны мөн үеэс 12.6%-иар буурч, 2022 оны мөн үеэс 29.8%-иар өссөн байна.

Авто замаар 34 сая 430 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сараас 2.4%-иар буурч, 2019 оны мөн үеэс 51.8%-иар буурч, 2022 оны мөн үеэс 60.3%-иар өссөн байна.

Усан тээврээр 541 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 1.6%-иар өсөж, 2019 оны мөн үеэс 43.4%-иар буурч, 2022 оны мөн үеэс 66.4%-иар өссөн байна.

Иргэний агаарын тээврээр 1 сая 331 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 4.3%-иар буурч, 2019 оны мөн үеэс 25.7%-иар буурч, 2022 оны мөн үеэс 44.1%-иар өссөн байна.

Хурдны замаар 27 сая 725 мянган тээврийн хэрэгсэл зорчиж, үүний дотор бага оврын суудлын автомашины 25 сая 548 мянга болж, өмнөх сарынхаас 13.5%-иар буурч, 2019 оны мөн үеэс 15.2%-иар, 2022 оны мөн үеэс 8.9%-иар өссөн байна.

Н.Пүрэвжав