Хятад улс хамгийн хүнд хэцүү цаг үеийг даван туулав
2023-01-21 00:00:46
Share
Share this with Close
youtube WeChat

Гурван жилийн дараа "дэлхийн хамгийн том цар хүрээтэй хүмүүсийн нүүдэл" болох Хятадын хаврын баярын зорчигч тээврийн оргил үе дахин ирлээ. Статистик тоо баримтаас үзвэл, хаврын баярын зорчигч тээврийн эхний 12 хоногт \1-р сарын 7-18\ Хятадын төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээвэр давхацсан тоогоор 480 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.1%-иар нэмэгдэв. Энэ бол Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогодоо өөрчлөлт зохицуулалт хийсний дараа болж буй анхны хаврын баяр бөгөөд Хятадын нийгмийн хосгүй эрч хүчийг харуулж байна.

Хятад улсын ийнхүү хөгжөөн хөгжилтэй байдалд, барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл харин үе үе шуугиан тарьж, Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогодоо зохицуулалт хийх бэлтгэлээ сайн хангаагүй, хаврын баяр нь Хятадын тахал өвчний "харанхуй цаг үе" болно гэхчлэн мэдээлж байна. Хаанаас ийм дүгнэлт гарсныг хүмүүс мэдэх боломжгүй ч энэ нь Хятадын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтоос эрс ялгаатай гэдгийг хүмүүс мэдэж байгаа.

Харин хамгийн энгийн логикээс авч үзье, хэрэв Хятад улс бэлтгэлээ сайн хангаагүй юм бол тахлын эсрэг зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлээд ердөө 11 хоногийн дараа олон мужийн халуурах өвчтөнийг хүлээн авах эмнэлгүүд, яаралтай тусламжийн тасаг, хүнд өвчтөнүүд нэгэнт хамгийн хүнд үеийг туулаад байна, Хятад улс 1.4 тэрбум гаруй хүн амтай гэдгийг мэдэх ёстой. Хэрэв Хятад улс бэлтгэлээ сайн хангаагүй байсан бол яагаад гуанз рестораны гадаа урт дараалал үүсгэн, бизнес ажлаа эхлүүлэн, хилийн чанад аялах захиалга нэмэгдэх вэ? барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан дэгдээж, зориуд харлуулж буй нь чухам ямар санаатай юм ?

Өнгөрсөн оны сүүлчээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг боловсронгуй болгон, зохицуулалт хийсний дараа, Хятадын Засгийн газрын халдвараас урьдчилан сэргийлэх гол ажил халдвараас урьдчилан сэргийлэх эм эмчилгээ рүү шилжсэн. Оношлогоо, эмчилгээний тогтолцоог түргэн боловсронгуй болгож, анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэн, зориулалтын эмнэлгүүдийн хүнд өвчтөний ор, эмчилгээний материалыг нэмэгдүүлэх зэрэг талаар үр дүнтэй арга хэмжээ авч ажиллаж байна.

Хөдөө тосгоны эмнэлгийн нөөц харьцангуй сул, хаврын баяраар нутаг буцах хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг харгалзан, хөдөө тосгон нь Хятадын өнөөгийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хамгийн зорилтад ажил болоод байна. Саяхан Хятадын Засгийн газар тусгай ажлын төлөвлөгөө гаргаж, хөдөө тосгоны гол бүлгүүдийн халдвараас хамгаалах ажлыг чангатгахыг шаардсан байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд хот, суурин газрын эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төвийн халуурах эмнэлэг 98,8 хувьд хүрсэн бол хот суурингийн эрүүл мэндийн төвүүдийн тоо 99,1 хувьд хүрчээ.

Эмх замбараагүй, бүтэлгүйтсэн, бэлтгэлгүй байдал бол барууны зарим орны тахал өвчинтэй тэмцсэн үнэн байдал юм. Одоо харин өөрийн бүтэлгүй явсанаа нуугдуулж, Хятад руу дайрахыг оролдож байна. Ийм улс төрийн заль мэх нь өөрийн нүүр рүүгээ алгадуулах л тавилантай.

Маргааш Хятадын уламжлалт сар шинийн баярын битүүний өдөр тохионо. Энэ нь гэр хотлоороо баярлан хөөрөлдөх хамгийн баярт өдөр юм. Гурван жил тахлын эсрэг шаргуу тэмцэж тууштай ажилласны үр дүнд, өнөөдөр аз жаргалтай сайн сайхан цаг мөчөө угтан авч байна. Халдварын эсрэг тэмцэх бэлтгэл ажлаа бүрэн хангасны үндсэн дээр бүх юм улам сайхан болох нь дамжиггүй.