1-р сарын 21 бол Хятадын билгийн тооллын битүүн юм. Хятадын төв радио телевиз жил бүр тогтмол зохиодог хаврын баярын гала тоглолтыг толилуулж, Хятадын ард түмэндээ "Соёлын шинэ жилийн оройн зоог"-оо өргөн барьжээ.
2023 оны "Хаврын баярын гала" тоглолт нь Хятадын гайхалтай уламжлалт соёл, бодит амьдрал, дэлхийн янз бүрийн улс орны гайхамшигт соёл иргэншлийн элементүүдийг дүрслэн харуулах бөгөөд орчин үеийн урлагийн арга техник, дуу, уран зураг, гэрэл сүүдэр зэрэг шинэ технологиор баяжуулсан болно. Мөн дуу бүжиг, шог жүжиг, дуурь, ушу, цирк зэрэг олон төрлийн гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлэх болно.
1983 онд "Хаврын баярын гала" тоглолтыг зохион байгуулснаас хойш 40 жил тасалдаагүй юм. Битүүний орой бууз чимхэх, хаврын баярын хос уянгыг наахтай адилхан "Хаврын баярын гала" тоглолтыг үзэх нь Хятадын хаврын баяраа тэмдэглэх чухал заншил болсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хятадуудын хаврын баярын соёлын цэнгүүн болжээ. "Хаврын баярын гала" тоглолт ны агуулга хэлбэр, шинэ технологийг ашигласнаараа Хятадын телевизийн олон төрлийн шоуны хамгийн дээд түвшнийг харуулж байна. Олон жилийн турш "Хаврын баярын гала" тоглолтод тоглосон гайхамшигт хөтөлбөрүүд нь олон зуун сая хятадуудын хаврын баярын дурсамж болон үлджээ.
Дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийн 700 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ жилийн "Хаврын баярын гала" тоглолтыг дамжуулж, мэдээлсэн байна. "Хаврын баярын гала" тоглолт нь мөн АНУ дахь Дэлхийн худалдааны төв, Дубай дахь Бурж Халифа цамхаг, Зүүн Африкийн хамгийн өндөр барилга-Этиопын арилжааны банкны төв байр, Бразилийн Праса до Марко Зеро до Ресифе зэрэг дэлхийд алдартай барилга байгууламжийн дэлгэцнээ тавигдсан байна.