Хятад улс сайхан мэдээ дуулгав
2023-01-21 11:11:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын хөгжил, нээлттэй байдал нь дэлхий дахинд сайхан мэдээ авчирлаа гэж 2023 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хурлын үеэр НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан хэллээ.

Худалдааны доголдол нь дэлхийн хөгжилд ашиггүй. Дэлхийн эдийн засгийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгт Хятад, Америкийн хамтын оролцоо шаардлагатай бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад маш чухал юм. Хятад улсын "Бүс ба зам" санаачилга нь хөгжиж буй орнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржүүлэх, үйлдвэрлэлийн бүтцээ төрөлжүүлэхэд тусалж чадна гэж Гринспан онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспан: "2023 онд бид Хятад улсын тухай сайхан мэдээ сонссон бөгөөд Давосын форумын үеэр ч үүнийг мэдэрлээ. Хятад улс бусад хөгжиж буй орнуудын худалдааны гол түнш учраас энэ нь хөгжиж буй орнуудын хувьд зайлшгүй сайн мэдээ юм. Дэлхий дахин нэмүү өртөг бий болгохгүйгээр, үйлдвэржилт, эдийн засгийг төрөлжүүлэхгүйгээр бид залуучуудын хүсэн хүлээж буй ажлын байр, хөгжил цэцэглэлтийг бий болгож чадахгүй" гэжээ. 

Навч