Чинь Ган Афганистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив
2023-01-22 15:23:56
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Афганистаны түр Засгийн газрын Гадаад хэргийн сайд Амир Хан Моттакитай утсаар ярив.

Чинь Ган хэлэхдээ, Цагаан сар ойртож байгаа үед Хятад улс Афганистан дахь Хятадын иргэд, байгууллага нэгж, төслийн аюулгүй байдлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж байна. Афганистаны тал үр ашигтай арга хэмжээ авч Афганистан дахь Хятадын иргэд, байгууллага нэгжийн аюулгүй байдлыг хангахыг хүсэж байна гэжээ.

Моттаки Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ямарваа хүчин Афганистаны нутаг дэвсгэр дээр Афганистан, Хятадын найрамдлыг хохироож, Хятадын талын ашиг сонирхлыг хохироосон үйл ажиллагаа явуулахыг Афганистан хэзээ ч зөвшөөрөхгүй, янз бүрийн терроризмд эрс цохилт өгч, Хятад улсын Афганистанд байгаа иргэд, байгууллага нэгжийн аюулгүй байдлыг хангахын тулд үр дүнтэй арга хэмжээ авна гэжээ.

Моттаки хэлэхдээ, Афганистаны түр засгийн газар Нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улсын үндэстний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг дэмжиж, Хятад улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нэн чухал үүрэг гүйцэтгэхийг сайшааж байна. Мөн Хятад улстай хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.