АНУ-ын өр дээд хязгаартаа тулr болзошгүй байна
2023-01-22 15:32:28
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 19-нд CNN-ний мэдээлснээр, Америкийн Сангийн сайд Жанет Йеллен мөн өдөр Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартид илгээсэн захидалдаа, АНУ 3.14 их наяд ам.долларын өрийн дээд хязгаарт хүрсэн тул Сангийн яам "онцгой арга хэмжээ" авч эхэлнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, АНУ өрийн дээд хязгаарын хямралд ороогүй, хямрал нь санхүүгийн зах зээлийг сүйрүүлж, ахмад настнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг зогсоож, эдийн засгийн хохирол болон бусад хүндрэлд хүргэж болзошгүй юм.

Мэдээллээс үзвэл, АНУ-ын Сангийн яам 2021 оны сүүлийн хагаст өрийн дээд хязгаарт хүргэхгүйн тулд онцгой арга хэмжээ авч байсан юм.

Америкийн засгийн газар хэрэв гэрээг зөрчиж, өрөө төлж чадахгүй бол Америкийн бонд эзэмшигчид, гадаадын засгийн газрууд болон Америкийн иргэдэд төлөх төлбөрийг хойшлуулах болно. Мөн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр авагч, эрүүл мэндийн салбарынханд сар бүр олгодог мөнгийг ч хойшлох болно.