Хятадын сансрын нисгэгчид мэндчилгээ дэвшүүлэв
2023-01-22 15:35:01
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, хаврын баярыг тохиолдуулан Шэньжөү-15 нисэх багийнхан 400 километрийн өндөрт буюу сансрын станцдаа цагаан сарын хос уянга өлгөж, "сансар дахь гэр орон"-оо цагаан сарын уур амьсгалаар чимж байна.

Сансрын 3 нисгэгчид улс орон, ард иргэддээ хандан видео хэлбэрээр жил цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.

Хятад улс сансрын станцаа байгуулсны дараах анхны цагаан сараа тэмдэглэж буй нь энэ юм. 2021 оны 4-р сарын 29-нд Тяньхэ бүхээгийг амжилттай хөөргөж, тойрог замд нь оруулсан бол хоёр жил хүрэхгүй хугацаанд Хятад улс Тяньхэ, Вэньтянь, Мэнтянь бүхээгийг холбон үндэсний зэрэглэлийн сансрын туршилтын станцаа байгуулсан юм.

Н.Пүрэвжав