Орос Украины мөргөлдөөн бол дэлхийн чанартай мөргөлдөөн
2023-01-22 15:03:50
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдрийн Орос телевизийн вебсайтын мэдээлснээр, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева 20-нд хэлэхдээ, Москва Киевийн мөргөлдөөн бол дэлхийн чанартай мөргөлдөөн бөгөөд дэлхийн хэмжээнд донсолгоо дэгдээж байна гэжээ. НАТО-гийн олон орон Орос Украины мөргөлдөөнд нэгэнт оролцсон гэж Оросын албаны хүн өмнө нь хэлж байсан юм.

Кристалина Георгиева Дэлхийн эдийн засгийн форумын хэсгийн хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, энэ бол дэлхийн хэмжээний мөргөлдөөн мөн, учир нь тэрээр бидний 30 жилийн турш эдэлсээр ирсэн энх тайвныг бусниулсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн хөгжилд оруулах байсан хөрөнгө мөнгийг батлан хамгаалах болон зэр зэвсэг үйлдвэрлэхэд зарцуулах болсон. Түүний үр дүнд нэн олон хүнийг ядуу болгож, нэн их өлсгөлөнг бий болно. Энэ бол дэлхийн цэцэглэл хөгжлийн эсрэг мөргөлдөөн болно гэжээ.

Кристалина Георгиева хэлэхдээ, одоогийн мөргөлдөөн дэлхийн нэлээд баян бүс нутагт эрсдэл авчрах болно. Ялангуяа Европ тивд хүмүүсийн итгэлийг алдагдуулах болно гэжээ.