Хятадын цагаан сарыг тохиолдуулан олон орны улс төрчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид, олон салбарын хүмүүс Хятадын ард түмэнд шинэ жилийн халуун мэндчилгээ дэвшүүллээ.
Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала Хятад улс болон бүх Хятадын ард түмэнд туулай жилийн мэнд хүргэж, өлзийтэй хийморьтой байхын ерөөл дэвшүүлсэн байна.
Коста Рикагийн ерөнхийлөгч Родриго Чавес: "Шинэ жилээ тэмдэглэж буй бүх ард түмэнд цагаан сарын мэнд хүргэж, Хятадын ард түмэн болон дэлхийн бүх ард түмэнд туулай жилдээ өөд эсрэг, амжилт дүүрэн байхыг хүсэн ерөөе" гэжээ.
ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова: "Халуун ам бүлээрээ уулзан учирч буй энэ сайхан баяраар бүх Хятадын ард түмэнд баярын мэнд хүргэж, бага нялхсаас өтлөө настад хүртэл бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе. Бид хамтдаа хичээн ажиллаж, харилцан ойлголцож чадна гэдэгт итгэж байна. Хятадын найзууд Орост тавтай морилоорой" гэжээ.